Амжилттай суралцсан төгсөгч шууд ажлын байртай болох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-25 15:55:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-тэй хамтран оёдол эсгүүрийн мэргэжил олгох сургалтыг ажил олгогчийн хэрэгцээний дагуу хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Сургалтанд оролцогчдоос ажил олгогчийн шаардлагад нийцсэн төгсөгч шууд ажлын байранд зуучлагдах боломжтой юм.

Энэ удаагийн сургалтанд Баруун-Урт сумын 32 иргэн хамрагдаж байгаа бөгөөд бүгд чадамжийн гэрчилгээтэй төгсөнө. Сургалт энэ сарын 20-нд эхэлсэн, нийт 15 хоногийн турш хичээллэх аж.

“Сүхбаатар про импекм оёдлын үйлдвэр ашиглалтанд орох гэж байгаатай холбоотойгоор оёдолчны захиалга их ирж байгаа. Манай зүгээс мэргэжил олгох сургалтыг зохион байгуулаад улмаар төгсөгчдөө ажил олгогчдод санал болгох юм. Харин тэд өөрсдөө шалгалт авч, хяналтаа тавьсаны үндсэн дээр шаардлагад нийцсэн оёдолчныг  ажлын байраар хангах юм. Түүнээс биш манайх бүх төгсөгчдөө ажлын байранд зуучлна гэж байхгүй. Тиймээс тухайн хүний өөрийн хичээл зүтгэл маш чухал. Амжилттай суралцвал ажилтай болно оо л гэсэн үг. Харин ажилд орж чадаагүй ч өөрсдөө хувиараа бизнес эрхлэх төгсөгчдөө бид янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрууах тал дээр нь дэмжиж ажиллах болно...” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн З. Мөнхбаяр хэллээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ