Цэцэрлэгийн хүүхдүүдэд шударга ёсны хичээл заана

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-11-09 16:50:17

АТГ-аас бага насны хүүхдүүдэд зориулан хэвлүүлсэн “Туулайхүүгийн адал явдал” номыг Монголын Сурагчдын холбоотой хамтран цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэг болон сургуулийн бага ангийнханд таниулах ажлыг зохион байгуулж эхэллээ. 

Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи” нь хүүхдийн өөрөө удирдах байгууллага бөгөөд хүүхдийн нийгмийн оролцоог бий болгох, хүүхэд хүүхдээ удирдах чиглүүлэх эрхэм зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрт хамрагдсан шилдэг сурагчдын багаас 40 гишүүнийг нь сонгон авч, “Туулайхүүгийн адал явдал” номд өгүүлсэн агуулгад тулгуурлан цэцэрлэгийн багачуудад зөв шударга амьдралын талаарх дадал хэвшлийг олгох хичээл заахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ