Хангайн бүсийн өрхийн эмч нар туршлагаа солилцож, тулгамдсан асуудлаа ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай \МОНЦАМЭ\. Монголын өрхийн Анагаах ухааны мэргэжилтнүүдийн Холбоо Өвөрхангай аймгийн Өрхийн эмч мэргэжилтний салбар зөвлөлтэй хамтран Хангайн бүсийн Өрхийн эмч, мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг Арвайхээр суманд зохион байгууллаа.
Чуулга уулзалтанд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн 90 гаруй эмч мэргэжилтэн, ажилтнуудын төлөөлөл оролцож, МӨАУХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, АШУҮИС ӨАУ-ны тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Д.Мягмарцэрэн, "Сонгдо" эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Намхайдорж нарын "Өрхийн эмч мэргэжилтнүүдэд зонхилон тохиолдох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд ба ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх нь" сэдэвт багц сургалтанд хамрагдсан юм.
Мөн "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж, илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд Архангай аймгийн эмч Э.Мөнх-Эрдэнийн "Архангай аймгийн 40-65 насны иргэдийн дунд С вирусын тархалт ба эрсдлийг судлах нь" илтгэл тэргүүн байр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмч Д.Оюун-Эрдэнийн "Хархорин сумын ЕБС-ийн сурагчдын рефракцын байдал"-д хийсэн судалгаа дэд байранд шалгарчээ. Сургалтанд оролцогчид Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, сайн ажлуудаасаа туршлага солилцсон байна.Тодруулбал Архангай аймгийн ӨЭМТ-үүд гэрийн сувилахуйг хөгжүүлж, өндөр настанд гэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг онцгой анхаарч байгаа бол Баянхонгор аймагт хүүхдийн хоолны жорыг сайжруулж, хоолноос авах амин дэмийг нэмэгдүүлэхэд голлон ажиллаж байгаа аж. Харин Өвөрхангай аймгийн ӨЭМТ-үүдээс гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлонг сайжруулах, стандарт шаардлагыг хангахад хяналт тавин ажиллаж байгаа юм.
Эмч, мэргэжилтнүүд эдгээр сайн туршлагаа танилцуулахын зэрэгцээ тулгамдсан асуудлаа ярьлаа. Өрхийн эмнэлгийн хүний нөөцийг нэмэх, тэтгэмж, урамшууллыг сайжруулах асуудлыг Засгийн газрын тогтоол гаргах хүртэл хэмжээнд авч хэлэлцэнэ гэх шийдвэрийг тухайн үед гаргалаа.

Б.Батчимэг