Си Зиньпин “Их 20” болон АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-09 12:45:39

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Зиньпин Турк улсад болох “Их 20” болон Филиппинд зохион байгуулах Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНДЭЗХА/ дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы урилгаар Хятадын дарга Си Зиньпин 11 дүгээр сарын 14-16-нд Анталия хотод болох “Их 20”-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Каны мэдэгдэлд дурдсан байна.

Үүнээс гадна, Си Зиньпин Филиппин улсын Ерөнхийлөгчийн урилгаар 11 дүгээр сарын 17-19-нд Манила хотод болон АНДЭЗХА-ны гишүүн орнуудын удирдагчдын 23 дахь албан бус дээд хэмжээний уулзалт оролцоно.

“Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг форум юм. Уг бүлэг нь дэлхийн ДНБ-ий 85 орчим хувь нь ногддог хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг. 2013 онд “Их 20”-ийг ОХУ даргалж байсан бол 2014 онд даргалах эрх Австралид шилжжээ. 2015 онд энэ үүргийг Турк гүйцэтгэж байгаа аж.

АНДЭЗХА нь бүс нутгийн худалдаа болон хөрөнгө оруулалтыг либералчлах салбарт хамтран ажиллах зорилгоор байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын улс хоорондын эдийн засгийн форум юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ