"Сэлэнгэ-2017" наадамд Дархан-Уул аймгийн яруу найрагч н.Бямбажав тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-18 09:00:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо хоёр өдрийн турш зохиогдсон "Сэлэнгэ-2017" яруу найргийн наадам амжилттай өндөрлөлөө.

Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ аймгийн зохиолчид оролцсон уг уулзалт наадамд Сэлэнгээ төлөөлж, 30 шахам найрагчид оролцсон байна. Энэхүү наадам нь уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн наадам бүсчлэн болж буйгаараа онцлогтой болжээ. Найрагчид гурван даваанд бүгдээрээ оролцож гурав гурван шүлэг уншиж нийлбэр дүнгээр байр эзлүүлж уралдсан нь яруу найрагчдын таашаалд ихэд нийцсэн байна. Ингээд аймгуудаа төлөөлсөн яруу найргийн наадмын тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн салбарын дарга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч н.Бямбажав, дэд тэргүүн байранд Орхон аймгийн найрагч Р.Батчимэг, гутгаар байранд Орхон аймгийн найрагч н.Отгоншар, шагналт хоёр байрыг Сэлэнгэ аймгийн найрагч Г.Сэр-Одын шагналт Ч.Алтанхуяг, яруу найрагч Ё.Батцэнгэл нар хүртлээ.
Наадмын төгсгөлд МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын хурал болж, МЗЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбарын даргаар яруу найрагч Нэргүйн Амаржаргалыг сонгон байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ