Багш нарын олон төрөлт тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Багш нарын баярыг угтан Баянхонгор аймгийн боловсролын салбарын нийт ажиллагсдын дунд спортын найман төрөлт тэмцээн эхэллээ.
Энэ жил багш нарын баярын 51 дэх өдөр тохиож байгаа ба энэ амралтын өдрүүдээр бүх сумын багш нар Баганат талбайдаа "Багш нарын баяр"-ын нээлтийн арга хэмжээгээ зохион явуулав. Нээлтэд аймгийн удирдлагууд оролцож эрдэмд шамдсан ирээдүй хойчынхоо төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж буй багш нартаа баяр талархал дэвшүүлж, дэлхийн жишигт нийцсэн сайн боловсролыг олгохын төлөө нэгэн сэтгэлээр, нэг итгэлтэйгээр зүтгэе гэдгийг уриаллаа. Мөн "Орон нутагт хийгдэж байгаа нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь нь дан боловсролын салбарт хийгдэж байгаа"-г онцолж байсан.

Б.Мөнхзул