Энэ зун 200 орчим хүүхдийг чийрэгжүүлж, борогшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Чинмэнд хувийн эмнэлгээс нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр бага насны хүүхдийг борогшуулах, чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Энэ зун 0-5 насны 200 орчим хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, хүүхэд тус бүрийн онцлогт тохирсон амин дэм бүхий хоолоор хангах, нар, ус, элсээр чийрэгжүүлэх ажлыг 6-8 сарын хугацаанд хийгээд байна. Жин багатай, суурь өвчтэй хүүхэдтэй, амьжиргааны орлогын түвшин муу, хүүхэд асрах мэдлэг тааруу эцэг, эхэд тус эмнэлгээс зохион байгуулдаг энэ ажил нь ихээхэн тус нэмэр хүргэдэг бөгөөд хүүхэд асран хамгаалах сургалтыг давхар явуулдгаараа ач холбогдолтой байдаг аж.
Чинмэнд эмнэлгийн хамт олон хүүхэд борогшуулах, чийрэгжүүлэх ажлыг 2000 оноос хойш 17 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, 2000 гаруй хүүхдийг эрүүл саруул өсөхөд нь томоохон хувь нэмрийг оруулаад байна. Энэ жил уг ажил нь улсад тэргүүн туршлага болж, Улаанбаатар хотоос багагүй хүүхдүүд ирж сувилуулжээ. Эмнэлгийн ерөнхий захирал, хүүхдийн эмч, клиникийн профессор П.Чимэг хэлэхдээ “Би хүүхдийн эмчээр ажиллаж буй 30 гаруй жилийн хугацаандаа хүүхдийн суурь өвчнийг анагаах зорилгоор зуны чийрэгжүүлэлт, борогшуулалтын ажлыг хийсээр ирсэн. Хүүхдийн суурь өвчин гэж тураал, өсөлт хоцрол, цус багадалт, рахит өвчнийг хэлнэ. Эдгээр өвчлөл нь шууд үхэлд хүргэхгүй боловч хүүхдийн дархлаа урвалж байдлыг доройтуулан халдварт өртөмтгий болгож, вирусийн ба бусад халдвараар ужиг, хүнд өвчлөх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Хүүхдийн суурь өвчнийг байгалийн нар, ус, агаар, элсийг ашиглаад хоол тэжээлээр бордоод эмчилж болно. Үүнийг борогшуулалт буюу бор аргаар эмчлэх гэж хэлээд байгаа юм. Байгаль, хүн хоёрын хүчин зүйл тэнцвэртэй байж дархлаа сайтай байна.” гэлээ.
Тус эмнэлгээс борогшуулалт, чийрэгжүүлэлтийг зуны улиралд байгаль ашиглан зохион байгуулдаг бол тураалтай хүүхдийг амин дэмтэй хоолоор жин нэмэх сувиллыг улирал харгалзахгүй явуулдаг аж.

Б.Батчимэг