“Айрагны баяр”-ыг нийслэлд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-15 14:03:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн бренд бүтээгдэхүүн гүүний айргийг сурталчлах зорилгоор “Булганыхан III” цуврал уулзалт, “Айрагны баяр”-ыг Улаанбаатар хотод ирэх сарын 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Уулзалт, “Айрагны баяр”-ын үеэр айраг, адуутай холбоотой үндэсний уламжлалт ахуйн соёл, зан үйлийг сурталчилж, сум орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон мал аж ахуйн холбогдолтой эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, эвентт арга хэмжээ зохион байгуулах юм байна.
Ирэх онд тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн  ой угтаж Булган хангай нутгийн уугуул иргэд, тус аймагт ажиллаж амьдарч байсан иргэдийн уулзалт хийж, ой угтсан ажил, цаашид бүтээн байгуулах ажлынхаа талаар мэдээлэл өгөх аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ