Айраг сум дулааны зуухаа засварлаж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:36:28

Дорноговь аймгийн Айраг сум орон нутгийн төсвийн 139 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар халаалтын зуухаа засварлаж дууслаа.

Зуухны шинэчлэлийн ажлыг “Миний Сайншанд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 11 дүгээр сарын 06-нд улсын комисст хүлээлгэн өгөв.  ОХУ-д үйлдвэрлэсэн 1.6 мв-ын хүчин чадалтай  зуухыг суурилуулснаар сумын төвийн төсөвт болон төрийн бус байгуулага, аж ахуй нэгжүүдэд түгээх дулаан нэмэгдэж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлчилгээний чанарт өөрчлөлт гарч буй талаар албаныхан дурдсан юм. Тус суманд УБТЗ-ын харьяа Барилга, орон сууцны ангийн харьяа дулааны зуух болон "Чандмань-Илч" ХХК-ийн харьяа дулааны зуух ажилладаг аж. Мөн энэ онд инженерийн шугам шүлжээний шинэчлэлийн ажлаар төмөр замын хэсэгт 2000 м, сумын төв хэсгээр 200 м дулаан, цэвэр ус дулааны шугамын шинэчлэлийн ажлыг дээрх хоёр байгууллага хийж гүйцэтгэжээ.

Дашрамд  дурдахад  тус сум аймгийн төсвийн 97 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтаар төвийнхөө зүүн урд гэр байрны найман км-ийн агаарын шугамыг засварласан  байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ