Солонгос бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-09-13 11:35:33
МҮХАҮТ-д өнөөдөр Солонгосын хүнс, хөдөө аж ахуйн болон эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдлээ.
Энэ нь “Солонгосын соёл, аялал жуулчлалын долоо хоног”-ийн хүрээнд зохиогдож байгаа арга хэмжээ юм. Энэ жил Монгол Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ой тохиож байгааг бизнес эрхлэгчид онцлоод хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хичээн ажиллана хэмээн ярьж байлаа. Тус үзэсгэлэн худалдаанд 30 гаруй байгууллагын бараа бүтээгдэхүүнүүд тавигджээ. Нээлтийн үеэр Солонгосын соёл урлагийн үзүүлбэрүүд тоглогдов.
Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд