Эрүүл мэндийнхэн спортын II наадмаа зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баруун болон хангайн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарынхан спортын 2 дугаар бага наадмыг зохион байгууллаа.
"Бүс нутгаараа манлайлж, нийтийн биеийн тамираар идэвхтэй хичээллэцгээе" уриан дор Өвөрхангай аймагт болсон уг наадамд Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг долоон аймгийн 140 гаруй албан хаагчид оролцож, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, шатар гэсэн спортоор хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Багийн нийт дүнгээр Архангай аймгийн баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэд болсон бол дэд байранд Өвөрхангай, гутгаар байранд Ховд аймгийн баг, тамирчид шалгарчээ.
Спортын бага наадамд оролцогчид Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцож, зарим нэг ажлыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, жилийн үйл ажиллагааны цагалбар, сургалтын графикчилсан төлөвлөгөө, Явуулын хөдөлгөөнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв, эмнэлзүйн дадлага ажлын өрөөний тохижилт, эрүүл мэндийн студи, Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй "9 зөвийн зарчмыг эрхэмлэе" аяны үйл ажиллагаа гэхчлэн шинэ санаачилга бүхий олон ажлыг нь дэмжиж, өөр өөрийн аймагт хэрэгжүүлэхээр болсон байна.

Б.Батчимэг