Дундговийн нийт нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 35 орчим хувь нь бэлчээрийн нөөцтэй, 25 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй тул мал сүрэг өөрийн нутагт өвөл, хаврыг давчих боломжтой хэмээн УЦУОШГ өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ. Харин нутгийн 40 орчим хувьд нь бэлчээрийн даац тааруу. Иймээс отор нүүдэл хийх эсвэл нэмэгдэл өвс тэжээл сайтар базаах, түүнчлэн малын тоог бууруулах зэргээр өвөлжилт, хаваржилтаа эртнээс зохицуулах шаардлагатай байгааг сануулжээ.
Энэ жил зургадугаар сараас долдугаар сарын сүүл хүртэл аймгийн нийт нутгаар гантай. Дөнгөж 5 хувь нь л зуншлага хэвийн гэсэн зураглал гарч байсан бол долдугаар сарын сүүлчээс эхлэн наймдугаар сарын ихэнх хугацаанд ахиу хэмжээний хур тунадас нийт нутгийг хамран орж, бэлчээрийн ургамал сэргэн, зуншлага эрс сайжирсан. Үүний хүчинд малчид холын оторт гаралгүй өөрийн орон нутагт өвөлжиж, хаваржих нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ бэлчээрийн ургамалд таана, хүмүүл, шувуун хөлт зэрэг сонгинолог ургамал зонхилж, өвөл хаврын бэлчээрийн үндсэн даац болох хагд, борог өвс багатай байгааг анхаарах хэрэгтэйг сануулж байна. Мөн зуншлага сайжирсан ч гэлээ мал тарга тэвээргэ гүйцэд авч амжаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна.
Өвөл, хаврын бэлчээрийн даацын зураглалаас харахад, Дундговийн зүүн хойд, зүүн, зүүн урд, урд, баруун урд хэсгээр бэлчээрийн нөөцтэй болон бэлчээр хүрэлцээтэй, баруун, баруун хойд болон хойд хэсэг, зүүн талын багахан хэсэгт бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тодруулбал, аймгийн зүүн талын Гурвансайхан, Говь- Угтаал, Цагаандэлгэр сумын зүүн, Дэрэн сумын баруун хойд хэсэг, аймгийн хойд талын Адаацаг сумын урд, Дэлгэрцогт сумын баруун хойд хэсэг, аймгийн баруун талын Эрдэнэдалай, Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Хулд сумын хойд хэсгээр бэлчээрийн даац 1- 3 дахин хэтэрсэн. Мөн Адаацаг сумын хойд болон төв хэсэг, Дэлгэрхангай сумын зүүн хойд хэсгээр бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нутаг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5 хувийг эзэлж байна.
Бэлчээрийн өвөл, хаврын даацыг ийнхүү тодорхойлохдоо 15 сумын 66 багийн нутаг дахь зогсоол цэгүүдэд төлөв байдлын ажиглалт хийсэн гэж аймгийн УЦУОШГ- ын дарга Я. Мажаасүрэн хэллээ. Энэ өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөв байдал 2003- 2004 оны өвөл, хаврынхтай ойролцоо, төстэй зураглал гарсан гэлээ.

Т. Отгонтуяа