Монголын Мастеруудын III наадамд Өвөрхангайчууд тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын мастеруудын спортын III наадмыг энэ сарын 7-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай зохиолоо. Тэмцээнд найман аймаг, гурван дүүрэг, хоёр спорт клубээс 400 гаруй тамирчин оролцож, 40-49, 50-59, 60-69 насны ангилалд спортын 5 төрлөөр 80 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
“Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас ивээн тэтгэж буй уг тэмцээнд Өвөрхангай аймгийн баг, тамирчид таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль авч тэргүүн байранд шалгаран 1,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн баг, тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалиар дэд байранд шалгарч 900 мянган төгрөг, Хилчин спорт клубын тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар гутгаар байр эзэлж 600 мянгөн төгрөг, Баянгол дүүргийн баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч тусгай байрыг эзэлж, мөн 600 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ. Өвөрхангай аймгийн баг, тамирчид спортын төрөл бүрт алтан медаль авснаараа өөрсдийн чансааг харуулсан байна.
Дашрамд дурдахад тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал нарт БТСГ-ын хамт олон, тэмцээнд оролцогчдын зүгээс баярлаж, талархсанаа илэрхийлж байгаа юм.

Б.Батчимэг