Энэ онд 200 гаруй айлыг орон сууцаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-11 13:33:30
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт энэ жил 214 айлын найман орон сууцны барилга шинээр баригдаж байна.
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын тэлэлтийг багасгах, ард иргэдээ ая тухтай орчин нөхцөлд аж төрүүлэх нэг алхам бол орон сууцаар хангах явдал юм. Тиймээс аймгийн удирдлагууд орон сууцжуулах зорилгыг жил бүр ажлын төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлснээр сүүлийн дөрвөн жилд 1156 айлын шинэ орон сууцыг шинээр барьжээ. Мөн чанартай, боломжит үнэ өртөгөөр хувийн орон сууц, хаус хорооллыг байгуулах бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж байна.  
Б.Батчимэг
Холбоотой мэдээ