Ахлах ангийн сурагчдын хөнгөн атлетикийн аварга шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ОУХМ Д.Амарсанаагийн нэрэмжит Намрын тэргүүн шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн удахгүй зохиогдоно.
Орон нутагт хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнд өргөнөөр хамруулах, ахмад тамирчны залгамж, халааг бэлтгэх зорилготой уг тэмцээнд зөвхөн ахлах ангийн охид, хөвгүүд оролцох ёстой бөгөөд 100, 400, 800, 1500 метрт гүйх, уртын харайлт, бөөрөнцөг шидэлтээр өрсөлдөх юм.
Тэмцээний бүртгэл 9 дүгээр сарын 21 хүртэл үргэлжилж, тэмцээн энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Арвайхээр суманд болох аж. Аваргуудыг медалийн чанараар нэгтгэн гаргаж, медаль, өргөмжлөлөөр шагнана.

Б.Батчимэг