Төв аймагт архи, согтууруулах ундаа зарахыг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 15:07:35

“Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж, хорих анги  ялтнуудыг суллаж буйтай холбогдуулан Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатар 494 тоот захирамж гаргаж,  11 сарын 06-ны 08-24 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг  хориглолоо.

Захирамжиийн биелэлтэд тамгын газрын дарга Д.Нямдорж, Цагдаагийн газрын дарга А.Батбаяр болон сумын удирдлагууд хяналт тавихыг даалгажээ.

Харин олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн шийдвэр хэмээн шүүмжилж байна. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ