"Ажилсаг" төв ашиглалтад орсноор 500 гаруй хүнийг ажлын байраар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилсан, үйлдвэрлэл үйлчилгээний АЖИЛСАГ төвийг барилгыг ажлыг 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэн үлдэгдэл 550 сая төгрөгний санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Дутууг гүйцээх ажил улирагч тавдугаар сард эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна.
2012 онд ашиглалтад орохоор байсан ч засаг төр солигдож, хөрөнгө мөнгөгүй гацсанаар энэ хүрсэн барилгыг бүрэн ашиглалтад оруулах ажлыг "Бридж констракшн" ХХК хариуцан гүйцэтгэж буй. "Ажилсаг" төв ашиглалтад орсоноор хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн 40 гаруй ААН тус байранд байрлаж үйл ажиллагаа явуулж, 500 гаруй хүнийг ажлыг байраар хангана гэсэн тооцоолол гарчээ. Тус төвийг нам даралтын зуухаар халаах бол цэвэр усыг гүний худгаас татах юм байна. Дэргэд нь цахилгааны под станц тавьж тог цахилгааны асуудал шийджээ.
Одоогийн байдлаар "Ажилсаг" төвд орох 10 ААН-д батламж олгоод байгаа ба цаашдаа үйлдвэрлэх явц, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, хаяг шошго зэргийг харгалзан сонгон шалгаруулалт хийж тодорхой болзол хангасан ААН-ийг төвлөрүүлнэ. Тог цахилгаан, халаалт зэрэг гарсан зардлыг харгалзан түрээсийг хамгийн хямд байлгахыг албаныхан хэлсэн.
Тус барилга дотроо лаборатор, сургалтын танхим, оффис зэрэг багтсан нийт 57 өрөөтэй. Сантехникийн холболт, орчны болон гадна талбайн тохижилт, асфальтан зам тавих ажил одоо хийгдэж байна. Цаашдаа үйлдвэрлэл үйлчилгээний тус "Ажилсаг" төв нь Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацид харьяалагдаж үйл ажиллагаа явуулах юм байна.

Б.Мөнхзул