Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй сургалтанд урив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:10:11

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, ажил хөдөлмөр сурах боломжийг нээж, 14 хоногийн сургалт хичээллэх гэж байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, “Угалз” сургалтын төвийн хамтарсан хичээлд 20-иод иргэн хамруулж, эсгий бэлтгэх технологи, түүгээр урлах бүтээгдэхүүний аргачлалыг зааж, сургахаас гадна хоол, унааны мөнгөөр хангаж, чадамжийн гэрчилгээ олгох аж.”Угалз” төв энэ онд нийслэл, хөдөө орон нутгийн  60 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гар урлалын хичээл заажээ.Иймд Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд зорилтот бүлгийн иргэд идэвхтэй хамрагдахыг урьж,88821488 утсаар бүртгүүлэхийг санууллаа.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ