Байнгын хороод хуралдах эсэх нь тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-30 10:10:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр хуралдах товтой ч цаг нь тодорхойгүй байна.

Даваа гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, дээрх байнгын хороодыг хуралдуулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Шадар сайдыг үүрэгт нь ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан сунжирснаас шалтгаалан хойшилсон юм. Харин өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналын тухай хэлэлцэх ёстой. Гэвч одоогоор тус байнгын хороо цагтаа хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд дараа нь байнгын хороо хуралдана 

УИХ дахь АН-ын бүлгийн тухайд мөн өчигдөр хуралдах тов гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар цуцалсан юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ