Эрүүл мэндийн салбарт “Есөн зөвийг эрхэмлэж” байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-22 14:28:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас үйл ажиллагаандаа "Есөн зөвийг эрхэмлэе" уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Есөн зөвийн үйлчилгээнд: Зөв хандлага, зөв угталт, зөв үйлчилгээ, зөв оношилгоо, зөв эмчилгээ, зөв сувилгаа, зөв үдэлт, зөв зөвлөгөө, хяналтыг зөв гүйцэтгэх гэсэн зарчмууд орж байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний соёлыг сайжруулах, ээлтэй орчинг хөгжүүлэх зорилгоор дээрх “есөн зөв”-ийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын А/26 тоот тушаалаар батлан салбарын хэмжээнд хэрэгжүүлээд эхэлжээ.
"Есөн зөвийг эрхэмлэе" уриаг хэрэгжүүлснээр эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдал сайжирч, иргэдийн сэтгэлд нийцтэл ажиллахыг хэвшил болгоно гэсэн үр дүнг хүлээж байна.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ