Цагаанчулуутын овооны орчмыг шинэчлэн тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:24:47

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дахь Цагаанчулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгосон бөгөөд овооны орчмыг хамгаалах, шинэчлэн ойр тойрныг тохижуулах ажлыг хийнэ.

Тухайлбал тохижилтын ажлын зургийг шинэчилэхдээ овоог тойруулан төрийн 7 эрдэнэ, 8 тахил, 4 хүчтэн зэргийг дэг жаягийн дагуу байрлуулахаар тусгажээ. Тус овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боож, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт газар ухан булж оршуулан дээр нь овоог 1760 оны үед босгосон гэсэн домог байдаг ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ