Завханд малыг халдваргүйжүүлэх ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1252,8 мянган толгой мал хамрагдахаас 1095,7 мянган толгой мал хамрагдаад байна. Үүнээс паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1800,0 мянган толгой мал хамрагдахаас 1064,2 мянган толгой мал хамрагдаж 59,1 хувьтай байна.
Харин бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд 1040,9 төл малыг хамруулахаар вакциныг татан авч сумдад хүргүүлжээ. Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн гэзраас 24 сумын Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний 57 нэгж нийт 645,0 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй сумдын 750 малаас дээж авч шинжилгээгээр өвчин илрээгүй байна. Бог малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 13 сумын 2,7 сая малыг хамруулахаар захиалга өгөгдөж вакцин хүлээгдэж буй талаар аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад шүлхий өвчний тохиолдол өнгөрсөн зургадугаар сард бүртгэгдэж хорио цээрийг тогтоож устгал хийгдсэнээр сумдад хорио цээр тогтоох, хавьтал бүхий 370 малаас дээж авч шинжилгээ хийлгэх, ариутгал, халдваргүйжүүлэлт явуулах, тодорхой хугацаанд хяналтын цэгүүд ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/266 тоот захирамжаар мөн өдрөөс эхлэн Малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, хяналт шалгалт явуулах постыг Солонготын даваанд ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл ажиллуулж байна.

Б.Мягмарсүрэн