Архангай аймагт өнгөрөгч сард 338 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-19 13:53:13
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын нэгний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 822 ажилгүй иргэн байгаагийн 52,4 хувь нь буюу 431 нь эмэгтэйчүүд байна гэдгийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдээлж байна.

Ажил хайгч иргэдийн тоог өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ажилгүйчүүдийн тоо 24 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. Долдугаар сард ажил хайгч иргэдээс 514 хүн ажил идэвхтэй хайхаа больсноос ажил хайж байгаа иргэдийн тоо эрс цөөрчээ. Харин 15 хүн ажилд оржээ. Аймгийн хэмжээнд долдугаар сард 338 ажлын байр шинээр бий болсон байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ