А.Меркель: Турктэй гаалийн холбоо байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-17 10:08:28
БЕРЛИН./TASS/. Германы канцлер Ангела Меркель гаалийн холбоо байгуулах тухай ЕХ, Туркийн хооронд хийгдэж буй хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзжээ. Энэ тухай тэрбээр лхагва гарагт ХБНГУ-д нэртэй блогчидтой сонгуулийн кампанит ажлын хүрээнд уулзах үеэрээ мэдэгджээ

“Ямар ч тохиолдолд бид одоогийн байдлаар Турктэй гаалийн холбоог өргөжүүлэхгүй. Цаашид гүнзгийрүүлэх тухай бол бүр ч ярилтгүй” хэмээн А.Меркель онцлон дурджээ.

ХБНГУ-ын ГХ-ийн сайд Зигмар Габриэль өнөөгийн нөхцөл байдалд гаалийн холбоо байгуулах тухай ЕХ, Туркийн хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг мөн батлан хэлжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ