Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч үерт өртсөн өрхүүдэд туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-16 19:16:27
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хэрлэн сумын 2-р багийн үерт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлжээ.

Тэрбээр ярихдаа “Үерийн усанд манай багийн 400 гаруй өрх өртөж, их бага хэмжээний хохирол амслаа. Үүний 100 орчим өрх нь илүү хохирол амссаныг газар дээр нь үзлээ. Хөрсний бохирдлыг арилгах үүднээс аймгийн онцгой комиссоос ариутгалын ажлыг хийсээр байна. Хөрсний бохирдлоос гадна "ахуйн бохирдол" буюу хувцас, хунар, хивс дэвсгэр нь үерт ихээр бохирдож цэвэрлэгээ хийх шаардлагатай байгааг харгалзан үзэж, 100 ширхэг угаалгын нунтгийг шаардлагатай өрхүүдэд тараалгахаар багийн даргад хүлээлгэн өглөө. Өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм та бүхэнд минь тус болно гэж итгэж байна" гэлээ.

Мөн тэрбээр Залуучуудын сарыг тохиолдуулан 2-р багийнхаа хүүхэд залуусын тоглоомын талбайг сэлбэх янзлах ажлыг санаачлан хийж байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ