Архангай аймагт Хятадын соёлын өдрүүд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-14 12:59:02
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын “Хятадын соёлын наадам 2017“ арга хэмжээг зохион байгууллаа. Соёлын наадмын эхний өдөр Агаруу зандан модоор хийсэн бүтээлүүд болон "Шар цэцгийн гүйлс" соёл урлагийн болон Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн болж, Хятадын ахмад жүжигчид, Хайнань мужийн дуу бүжгийн бүлгэм, Тяньжинь мужийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтууд болсон юм. Соёлын наадмын хоёр дахь өдөр буюу 12-нд Өндөр-Улаан суманд Хятадын үндэсний өв соёлын үзэсгэлэн болон хүндэтгэлийн тоглолт болсон бол сүүлийн өдөр Хашаат суманд бэсрэг наадам зохион байгуулж, хүчит бөх барилдаж, хурдан даага уралдуулан, дэмбээ тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Энэхүү соёлын арга хэмжээний зардлыг Хятадын талаас гаргаж Архангай аймгийн иргэдэд соёлын наадмаа сурталчилсан байна. Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ