Наргүй гараг олжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2015-11-05 12:05:22

ЭДИНБУРГ. /ВВС/. Дэлхийгээс 75 гэрлийн жилийн зайтай наргүй гарагт хайлсан төмрийн дуслаас үүссэн үүл илэрчээ.

 “PSO J318.5-22” гэх биет нь урьд өмнө нь харагдаж байгаагүй хамгийн хачирхалтай гарагуудын нэг юм. Бархасбадь гарагтай хэмжээгээр ойролцоо уг гараг нь сансрын орон зайд чөлөөтэй хөвдөг байна.

Гараг 20 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцоолжээ. Зузаан болон нимгэн үүлэн давхаргуудаар хүрээлэгдсэн уг гарагийг үзүүлэхийн тулд Эдинбургийн их сургуулийн одон орон судлаачид Чили дэх дуранг ашиглажээ.

Уг гарагт эцэг, эх од байдаггүй аж.

Эцэг, эх одны нүд гялбам гэрэлгүй учир уг гарагийн янз бүрийн гэрлийг судлаачдын баг нарийвчлан хэмжих боломжтой болсон байна.

Үүлэн дундах агаарын дулаан Цельсийн 800 градуст хүрч байсныг тэд тогтоожээ. Хайлсан төмөр болон халуун тоос, шорооноос үүл үүсчээ.

Гараг болон гараг шиг биетүүд дэх үүл хэрхэн хаа сайгүй тархаж байгааг энэ ололтоор харууллаа гэж Эдинбургийн их сургуулийн Физик, одон орон судалгааны сургуулийн доктор Бет Биллер хэлэв. Мөн тэрбээр, залуу однуудын эргэн тойрон дахь том гарагуудыг судлах энэ аргыг өргөжүүлэх тал дээр бид ажиллаж байгаа бөгөөд үнэндээ амьдралыг тэтгэх дэлхий шиг цаг агаартай гараг илрүүлэх найдлага тээж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ