Хэнтий аймгийн манлайлагч залууст боломж олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-09 23:04:58
Хэнтий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын залууст зориулсан “Lead Khentii” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адарга, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын 15-30 насны бүтээлч, эерэг сэтгэлгээтэй залуусыг энэхүү хөтөлбөртөө нээлттэйгээр урьж байгаа юм.

Тус хөтөлбөр нь хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад ажиллаж, амьдарч буй өөрийгөө болон сум орон нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжих, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших хүсэлтэй манлайлагчийг бэлтгэх зорилготой аж. Хөтөлбөр 2017 оны долдугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд дөрвөн үе шаттай явагдах юм байна.
“Хөтөлбөрт хамрагдсан шилдгийн шилдэг гурван оролцогчийг АНУ, БНСУ, БНХАУ-д богино хугацааны удирдлагын хөтөлбөрт хамрагдах эрх хүлээж байгаа” хэмээн зохион байгуулагчид нь ярьж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойргийн сумддаа ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ