37000 мянга шахам мал вакцинжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-06 12:58:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өчигдрөөс Сэргэлэн суманд найман ажлын хэсэг эрүүл бүст байгаа найман сумдын гурван мянга 200 үхэр, 33 мянган бог нийт 36 мянга 900 малд шүлхийнээс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэлсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Төв аймгийн Сэргэлэн сум Бөхөгийн гол гэдэг газар мал амьтны гоц халдвар шүлхий өвчний гурван голомттой байна. Голомтын бүст долоон хяналтын цэгт 10 малын эмч, 21 удирдах ажилтан болон бусад туслах ажилтнууд ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн халдварт өвчин тархац судлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Рэнцэнбаатар хэллээ. 

Тус бүс нутагт өнөөдрийн байдлаар Баянхангай, Сэргэлэн, Аргалант. Баянцогт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Зуунмод найман сумын 70 гаруй мянган мал зусаж байна. Мөн шүлхийгээр өвчилсөн 45 хонь, 16 ямаа, 188 үхэр нийт 249 малыг устгалд оруулаад байгаа аж.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ