П.Сэргэлэн: 150 сум гантай, 50 сум гандуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-08-03 11:19:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд болж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд ингээд хуралдаанаар ХАА-н салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл, газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх ажлын явц болон боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолдсон үерийн гамшиг, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж арга хэмжээ, Улсын онцгой комиссын эхний 7 сарын хугацаанд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ХАА, газар тариалангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ өвөл улсын хэмжээнд 66 сая мал өвөлжихөөс 9,6 сая мал отрын бүсэд өвөлжих төлөвтэй байгаа аж. Гэхдээ энэ сард цаг агаар хэвийн, бороо хур элбэгшсэнээс зуншлага сайжирч, газрын өнгө сэргэхээр байгаа тул отроор өвөлжих мал сүргийн тоо буурахаар байгаа гэнэ.

Одоогийн байдлаар 150 сум гантай, 50 сум гандуу нийт 200 суманд зуншлага тааруу байгаа нь өвөлжилтөд нөлөөлж болзошгүй. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа. Үүний зэрэгцээ ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Иймд энэ сарын 18 гэхэд ургацын урьдчилсан балансыг нарийвчлан гаргах юм. Учир нь нэгжээс авар ургацын хэмжээ буурахаар байгааг салбарын сайд хэллээ.

Түүнчлэн олон сумын нутгаар гантай болон гандуу байгаагаас бэлчэээрийн талбай руу оготно, царцаа орж бэлчээр сүйтгэж байгааг хэлсэн. Тиймээс байгаль цаг уурын дээрх нөхцөл байдалтай холбогдуулж тус яам төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа аж.

 
Б.Туул
Холбоотой мэдээ