Хэрлэн голын усны түвшин буурч, ногоон замаг ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хэрлэн гол нь Бурхан Халдуны баруун хойдох уулын амнаас эх авч Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий, Дорнодын нутгаар урсан хил давдаг. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн нутгаар урсдаг хэсэгт ногоон замаг ихэсч, усны түвшин эрс багасчээ. Үүнийг дагаад загас үхэж эхэлсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн БОАЖГ, УЦУОШТ, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс тодорхой хариулт авлаа.
-Хэрлэн голын усны түвшин хэдэн см-ээр багасч, бохирдол нь ихэслээ гэх боллоо. Энэ талаар тодруулна уу?
-Хэрлэн гол нь Бурхан Халдун уулын баруун хойд талаас эх авч, Багануур, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар нийтдээ 1213 км урсан өнгөрдөг. Дээрх газруудад усны хэмжилтийг тогтмол хийдэг л дээ. Дорнод аймгийн нутгаар урсан өнгөрдөг хэсэгт энэ оны 4-р сард хэмжилт хийхэд усны түвшин ОЖД-ын орчим байсан. 5-р сараас эхлэн 14-37 см-ээр багасчихаад байна. Усны түвшин багасмагц замаг ургах орчин бүрдэнэ, замаг ихээр ургаснаар эрдэсжилт, хатуулаг ихэсч, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Өөрөөр хэлбэл загас, усны амьтад хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.
-Хэрлэн гол борооны усаар тэжээгддэг. Мэдээж энэ зун хур тунадас маш бага байлаа. Өөр ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?
-Хан Хэнтийн цогцолбор газарт 21 хоногийн турш ойн түймэр ассан. Хэрлэн голын эх дээр 14 жижиг гол горхи бий. Түймрийн нөлөөнөөс эдгээрийн зарим нь ширгэсэн байх магадлалтай байна. Түүнчлэн энэ зуны аагим халуунд малчид олноороо Хэрлэн голыг бараадаж буусан. Бод мал нь голд орж зогсдог, өтгөн шингэн нь голын усанд холилдсоноор азот нитритийн хэмжээг ихэсгэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр азот, нитрит ихэсмэгц голын усны дулаан нэмэгдэж, замагших процесс явагддаг л даа. Яг ийм нөхцөл байдал 2007 онд ажиглагдаж байсан. Угтаа тухайн усны цикль 12 жилийн давтамжтай байдаг ч цаг агаарын дулаарлаас шалтгаалаад давтамжийн хугацаа ойртох болсон. Мөн Хэрлэн голын дунд хавьд Цэнхэр, Мөрөнгийн гол цутгадаг байсан нь долоон жилийн өмнө ширгэсэн. Дээрээс нь цаг уурын дулаарал, хэт халалт нөлөөлж байгаа.
-Төв, Хэнтий аймгийн нутагт дээрх байдал ажиглагдаж байгаа юу?
-Хэрлэн голын Төв аймгаар урсан өнгөрдөг хэсэгт замаггүй, Хэнтийд бага зэрэг замагтай, Дорнодод их байгаа. Ер нь дан ганц Хэрлэн голын усны түвшин багасчихаад байгаа юм биш шүү дээ. Хараа, Ерөө, Онон зэрэг том голуудын ус татарсан.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Булган, Хөлөнбуйр сумаас Хэрлэн гол тасрахад хүрлээ гэсэн иргэдийн мэдээлэл тасрахгүй байна. 7-р сарын дунд үеэс эхлэн усны эхэн хэсэгт хур тунадас ахиу орж байгаатай холбоотойгоор усны түвшин эргээд нэмэгдэх магадлал бий. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Сав газрын захиргааны ажлын хэсэг Төв, Хэнтий аймагт усны тооллого хийж байгаа. Хэрлэн голын эхийг хамгаалах, мэргэжлийн болон хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг салбарын яамандаа хүргүүлэх зэргээр цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Булган сумын “Зүүн дөрөө” хэмээх газарт хүнсний ногооны тариалан эрхэлдэг “Дорнод гурил” ХХК Хэрлэн голын урсгалыг хааж далан барьсан нь одоогийн нөхцөл байдалд хүргэлээ гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ талаар?
-Голын ус татарч, замагшихад зөвхөн энэ компани нөлөөлчихлөө гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Олон шалтгаан нөхцөл, хүчин зүйл бий гэж дээр хэлснээ дахин тодотгоё. Тус компани 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед нарийн голоос гольдрил татах зөвшөөрлийг авсан гэж байгаа ч яг одоогоор бидэнд ямар ч бичиг баримт үзүүлээгүй байна. Угтаа голын гольдрил өөрчлөх бол БОАЖЯ-нд хандаж, тусгай зөвшөөрөл хүсдэг. Харин голын суваг, хоолой татах бол тухайн хамгаалалтын захиргаанаас дүгнэлт зөвшөөрөл авч, усны төлбөрөө төлсний дараа үйл ажиллагаа эхэлдэг хуультай. Тэд Хэрлэн голыг хоёр ч удаа хаасан. Тухай бүрт нь холбогдох байгууллагууд сум орон нутгийн иргэдтэй хамтарч даланг нурааж, голыг хэвийн урсгалд нь оруулсан. Дорнод аймгийн хүнсний ногооны 50-60 хувийг хангадаг гэж өөрсдөө тайлбарлаад байгаа л даа.
-Байгаль цаг уурын хэт халалт Хэрлэн голыг ширгээж, Мэнэнгийн талаар нутагладаг цагаан зээрийн сүргийг үгүй хийж илт мэдрэгдэхүйцээр нөлөөлж эхэллээ. Бидний мэдэхгүй ямар өөрчлөлтүүд гарч байгаа бол?
-6-р сарын 2, 3-р арав хоногоос эхлэн Дорнодын нийт нутгаар гандаж эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч хур тунадас ороогүй шүү дээ. Энэ халалтаар Халхгол, Матад, Баянтүмэн, Булган сумын нутгаар газрын гадаргын ус ширгэсэн. Ер нь сүүлийн хэдхэн жилийн дотор зүүн бүсэд л гэхэд 180 орчим нуур цөөрөм ширгэчихээд байна. Хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр жилээс жилд байгаль дэлхий өөрчлөгдсөөр байна.

Д.Дэлгэрмаа