Алдарт бөх Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-04 15:10:27

Японы улсын Ичижи хотод болсон олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт тэмцээнээс манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, нийслэлийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Б.Энх-Оргил мөнгө, Дархан-Уул аймгийн “Жигүүр” цогцолбор сургуулийн бөх О.Сүлдхүү хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.

Д.Өлзий

Холбоотой мэдээ