Осолдсон иргэнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-26 13:58:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг Нарийн хүрэмт гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т Орхон голд  42 настай, эрэгтэй иргэн Б осолдсон тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 15:05 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Усанд осолдсон иргэнийг хайж аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 20 хүн ажиллаж байна. Эрэл үргэлжилж байна гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ