Бахархалт үйлстэнүүдээ алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-26 11:55:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас жил бүрийн аймгийн наадмын өмнөх өдрийг Баянхонгорчуудын бахархалын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу энэ жилийн Баянхонгорчуудын бахархалын өдрийг тэмдэглэж, Баянхонгор хотын 30 гаруй мянган иргэн, хол ойрын хүндэт зочдынхоо өмнө хонгорчуудын бахархал болсон 9 бахархалт иргэн, хүндтэй хүмүүсээ алдаршууллаа.
Энэ жилийн бахархалт үйлстэнд спортын салбараас цөөнгүй хүмүүс багтсан байна. 2017 оны "Баянхонгорын бахархалт үйлстэн"-ээр
- Гар бөмбөгийн 2017 оны Идэрчүүдийн улсын аварга баг хамт олон
- Баянхонгор аймгийн Боксын клубын дасгалжуулагч, Монгол Улсын 2015, 2017 оны Шилдэг дасгалжуулагч Б.Оюунболд /Түүний дасгалжуулсан баг тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 11 мөнгө, 16 хүрэл, Олон Улсын тэмцээнээс 12 алт, 10 мөнгө, 4 хүрэл, Монголын Бүх ард түмний спортын их наадмын хүрэл медаль, 2014 монгол туурагтны Азийн хүүхдийн наадмийн алтан медаль
2015 Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл, Улсын аварга шалгаруулах 2015, 2016 оны тэмцээнээс  багийн дүнгээр хошой дэд байрын шагнал тус тус хүртсэн/
- 2015,2016 оны Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2013, 2014, 2015, 2016, 2017 оны Өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний аварга,Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медөльт, Олон Улсын тэмцээний алт мөнгө хүрэл медальт Өлзийсайханы Пүрэвсүрэн
- Галын аюулаас дүү, эмээгээ аварсан Шинэжинст сумын уугуул, зургаан настай хүү Э.Жадамбаа  
- Галын аюулаас 2 хүүхдийн амь нас аварсан Олон нийтийн цагдаа А.Оргилмаа
- Малчны хотонд хагалгаа хийж, эх үрийн амийг аварсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг
- Монгол улсын шилдэг татвар төлөгч Баянхонгор аймгийн RMB ХХК
- Монгол улсын мэдээлэл зүйн багш нарын олимпиадын дөрвөн удаагийн аварга Математикийн багш С.Цагаан
-Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги хамт олон
тус тус шалгарчээ.
                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ