Долдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-25 08:43:53
10.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг эх орондоо ирнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д С.Баярыг эгүүлэн татах асуудлаар долдугаар сарын 01-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.30 цагт Эрчим хүчний зохицуулах хороонд "Богд Асар Инженернг" компани иргэдээс хууль бусаар 80 сая төгрөг авсан талаар тус хорооны даргад албан шаардлага хүргүүлнэ. 

12.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Цэцэрлэгийн онлайн бүртгэл"-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

16.00 цагт Туушин зочид буудалд “Эрүүл мэндийн салбарт Монгол, Солонгосын хамтын ажиллагаа” уулзалт болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт “М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийнэ.

11.30 цагт Зарим мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нээлтийг үгүйсгэн гүтгэж байгаа талаар S.A.I.R Prince П.Давааням мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ