102 тээврийн хэрэгсэлд болгоомжтой зорчихыг анхааруулсан санамж байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-07-21 15:57:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран 7 дугаар сарыг “Бусдыг хүндлэх” сар болгон ажиллаж байна.

Учир нь урин дулаан цагт орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг. Иймд орон нутагт зорчиж буй нийт тээврийн хэрэгслүүдийг Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд  бусдыг хүндэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшүүлэх зорилгоор хот хооронд тээвэрлэлт хийж буй том оврын автобуснуудын арын цонхон дээр хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, анхаарал болгоомжтой зорчих утга бүхий осол саатлаас урьдчилан сэргийлсэн санамжуудыг байршуулсан байна.

Санамжийг нийт 102 тээврийн хэрэгсэлд байршуулсан ба иргэд жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчиход уриалав.
Б.Туул
Холбоотой мэдээ