Иргэдийн хандивыг түймрийн голомтод хүргэх цуваа хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цугларсан энэхүү хандив тусламжийн бараа материалыг ойн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх цуваа өчигдөр орой ОБЕГ-аас хөдлөв.
Тус цуваа нь Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад 60 гаруй төрлийн эд материал болон хувцас хэрэглэл, хоол хүнс хүргэх юм.
Ж.Болор