Ойд арчилгаа хийх сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-18 22:02:54
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ой бүхий 8 сумын 26 ойн нөхөрлөл, 4 сум дундын ойн ангийг чадавхижуулах  БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” GCP MOH/008/GFF олон улсын төсөл “Ойд арчилгаа хийх сургалт” зохион байгууллаа.
 
Биндэр суманд зохион байгуулагдсан тус сургалтанд төсөлд хамрагдсан нөхөрлөлийн 20 гишүүн, Цэнхэрмандал сумын ойн анги, Батширээт СДОА, Хэнтий шинэс СДОА, Биндэр-ой СДОА-ийн ойн инженерүүд хамрагдсан байна.
 
Энэ үеэр өсвөр залуу ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбайд модыг жигд байрлуулах арга арчилгааны талаар сургалт явагджээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ