Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлөв.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.