Үндэсний бөхийн тавын даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-07-12 14:49:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Энэ даваанд  начин цолны төлөө аймгийн цолтой найман бөх барилдах юм. Тухайлбал, Булган аймгийн арслан Д.Тамир, Говь-Алтай аймгийн хурц арслан Б.Хишигбаатар, Ховд аймгийн арслан О.Хангай, Баян-Өлгий аймгийн арслан Б.Серик, Төв аймгийн арслан Г.Ганжад, Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн арслан М.Бадарч, аймгийн заан Ж.Дагва-Очир нар юм.
Д.Өлзий
Холбоотой мэдээ