Улсын арслан Н.Батсуурь, аймгийн арслан Тамирт ойчиж шуугиан тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-07-12 13:17:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Энэ давааны эхний дуулианыг аймгийн арслан Д.Тамир эхлүүлж Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын арслан Н.Батсуурьтай оноолтоор таарч давснаар анхны шуугианыг тарилаа. Дөрвийн даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамир, энэ жилийн наадмын түрүүлэх бөхийн нэгд тооцогдоод байсан хүчит бөхийг давсан байна. 
Мөн Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангай нарын барилдаанд О.Хангай өрсөлдөгчөө хаяснаар хоёр дахь удаагаа дөрөв давлаа. 

Улсын баяр наадмын дөрвийн даваа оноолтоор барилддаг бөгөөд бөхчүүдийн цолны эрэмбээр нугарч барилдах учир хамгийн сонирхолтой барилдаан энэ даваанд гардаг. Энэ жилийн наадмын дөрвийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаяртай таарсан бол улсын цолд ойрхон бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяртай таарчээ. Улсын харцага Ц.Содномдорж, аймгийн хурц арслан О.Гантулгатай, харцага Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Н.Золбоотой оноолт таарсан байна. 

Улсын харцага А.Цацавшир энэ даваанд улсын начин цолонд олон жил яригдаж байгаа, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарыг давлаа. Ийнхүү наадамчин олны хамгийн их дэмжин харж байсан аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар өнөө жилийн наадамд улсын цол хүртэх боломжоо алдаж орхилоо.

Д.Өлзий
Холбоотой мэдээ