Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11:40 минутад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 08:50:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр 11:40 минутад болно. 

Энэ сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авч, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өнөөдөр 9 цагаас хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар баталгаажиж байна.

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны их танхимд болох юм. Уг ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, манай улсад суугаа Элчин сайд нар, хүндэт зочид, мөн иргэдийн төлөөлөл оролцох аж
 
Б.Туул
Холбоотой мэдээ