Кёнги аймгийн төлөөлөгчид Онцгой Байдлын газарт хоёр автомашин бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-09 10:37:15
Дархан-Уул /МОНЦАМЭ/ БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Найрамдлын бүлгийн дарга, Төлөвлөлт, Санхүүгийн хорооны гишүүн Ян Кён Сү тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчлав. Дархан-Уул аймгийн урилгаар хүрэлцэн ирсэн эдгээр төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нар болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, зарим төлөөлөгчид  хүлээн авч уулзалт хийлээ.
Тус аймагт тус Кёнги аймгийн төлөөлөгчид тав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцаа 2014 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Санамж бичгийн хүрээнд аймгийн Нэгдсэн Эмнэлэг болон Орхон сумын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн дөрвөн автомашиныг хүлээлгэж өгсөн нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уулзалтын үеэр онцлов.
Харин энэ удаа аймгийн Онцгой Байдлын газарт галын тусгай зориулалт бүхий хоёр авто машин хүлээлгэж өглөө.
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ