Уяачдад хандаж зөвлөмж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-09 10:35:19
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийг угтан Дархан-Уул аймгийн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс зөвлөмж гаргаж нийт уяачдад хүргэлээ.
Уг зөвлөмжид “Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг уралдаанд оролцуулахдаа уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5 6264:2011 стандартын дагуу уралдаанч хүүхдийг малгай, өвдгөвч .тохойвч цээживчийг хүүхэд бүрт бүрэн өмсүүлэх, уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулж хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбартай ирж бүртгэлд хамруулах"-ыг зөвлөжээ.
Мөн уралдааны гараанд морь тавих ахлах насны хүүхдүүдийг оруулахгүй, уяачтай эцэг эх гэрээ байгуулж, уралдаанд оролцох хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлж хүүхэд бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх болон хэт нартай тохиолдолд хүүхдийнхээ хувцас, ундны хэрэглээг бүрэн хангаж уралдаанд оролцуулахыг хурдан морины комиссоос анхааруулжээ.
Тус аймгийн наадам энэ сарын 10, 11-нд болно.
                                                                                                                                                Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ