Төв аймгийн 21 сум дахь автомат машиныг хэвийн ажиллагаанд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-07 19:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр Төв аймагт санал тоолох төхөөрөмж ажиллахгүй байгаа асуудлаар хуралджээ.  
Уг саатлыг шалгаж тогтоохоор Тагнуулын Ерөнхий газар, Мэдээлэл технологийн төв, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны ажилтнуудаас бүрдсэн хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Ингэхэд тус аймагт хүргүүлсэн 
саналын хуудасны бар кодны зураас дутуу хэвлэгдсэн болохыг тогтоосон байна.
Иймд тус аймгийн хэмжээнд санал авах ажлыг түр  хугацаанд гар ажиллагаанд шилжүүлж энэ хооронд машины программыг засварлажээ.

Төв аймаг нь нийт 27 сумтай, ажлын хэсэг 21 сумын автомат машиныг хэвийн ажиллагаанд оруулсан байна. Үлдсэн зургаан сумын автомат машиныг удахгүй хэвийн ажиллагаанд оруулах гэнэ. 
Үүний дараа саналын хуудсыг яагаад буруу хэвлэгдсэнийг тогтоохоор болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ