Шинэ Дэли-д сонгогчид 55.26 хувийн ирцтэй саналаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-07-07 14:32:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад дахь монголчуудын саналыг авах ажиллагаа БНЭУ-ын Шинэ Дели хот дахь ЭСЯ-ны 13 дугаар салбар комисст болж, сонгогчид 55.26 хувийн ирцтэй саналаа өгчээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын үйл ажиллагааг энэ сарын 4,5-нд гадаад улс дахь 46 салбар комисс зохион байгуулсан. БНЭУ-ын Шинэ Дели хот дахь ЭСЯ-ны 13 дугаар салбар санал хураалтыг зохион байгуулж, сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 38 сонгогчдоос 21 нь саналаа өгсөн байна.
Н.Туяа
 
 
Холбоотой мэдээ