Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-06 07:47:03
Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 13.Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.
 
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Мод
 
Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Холбоотой мэдээ