“Monalun” брэндийн анхны загварын шоу болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-03 18:29:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэстний соёл уламжлал, өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг мэдрүүлэх гайхалтай үдэш "Tоргоны зам 2017" загварын шоу энэ сарын 05-нд Чойжин ламын сүм музейд болно.

Энэ зуны хамгийн том загварын шоунд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дэггүй хэв маягаар тодотгож, үргэлж өөдрөг уур амьсгал цацруулдаг “Monalun” брэнд шинэ цуглуулгаа танилцуулах юм.

Дизайнер Б.Номунгэрэлийн өвөрмөц шийдэлтэй, өрнө дорнын аястай шинэ загварууд тус музейн нууцлаг орчинтой төгс уусаж, үзэгчдийг өөр ертөнцөд аваачна гэдгийг уран бүтээлчид хэлж байна.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин таниулах зорилготой тус загварын шоунд дотоодын шилдэг 40 загвар өмсөгч алхаж, соёл урлаг салбарын төлөөлөл уран бүтээлээ дэлгэх юм. Мөн өмнө нь танилцуулж байсан өд, хатгамлаар баялаг "Нүүдлийн тогоруу" капсул цуглуулга бүрэн хэмжээгээрээ гарах бөгөөд дизайнерын тод өнгийн аксесуарын тусламжтай бүрдүүлсэн стилистик аргачлалууд үзэгчдийн хүртээл болох юм.

Түүнчлэн Монголын хосгүй үнэт өв соёлыг залуучуудад таниулан сурталчилж, хайрлан хамгаалахыг уриалан энэхүү арга хэмжээнээс олсон нийт орлогын 30 хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлах аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ