Ч.Содномцэрэн:Энэ сарын 7-нд бүх нийтээр амрах тул саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.
Ингээд тус хороо "Хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдаж байна" хэмээн үзсэн болохыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр цааш хэлэхдээ, "Өнөөдрийн байдлаар саналын хуудсыг бүрэн хэвлэж дууслаа. Аймгуудын саналын хуудсыг ачуулж дууссан, Дүүргүүдийн саналын хуудсыг ачуулж байна. Гадаад дахь иргэдээс санал авах хуудсыг бүрэн хүргэсэн. Санал хураалтад шаардлагатай тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг маргааш гэхэд бүрэн хангасан байна.

Энэ сарын 4-5-нд гадаад дахь иргэдээс, 6-нд битүүмжилсэн хайрцгаар, 7-нд үндсэн санал хураалт болох юм. Энэ сарын 7-ны өдөр бүх нийтээр амарна. Тиймээс иргэд сонгогчид санал авах байранд ирж, саналаа өгөхийг уриалж байна" хэмээв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал