Шатахуун түгээх станциуд хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-29 16:49:09
Архангай /МОНЦАМЭ/. Булган, Эрдэнэтийн хооронд хүчтэй салхи гарснаас үүдэн Архангай аймагт цахилгаан тасраад байгаа. Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоо ашиглан бага оврын мотор асааж ажил үйлчилгээгээ явуулж байна. Цэцэрлэг хотын хэмжээнд долоон шатахуун түгээх станц ажилладаг. Хоёр ШТС-аас бусад нь өөрсдийн бага оврын мотор асааж ямар нэг доголдолгүй иргэдэд бензин, түлшээр үйлчилж байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн ОБГ-аас бүх ШТС-уудаар орж, заавар зөвлөгөө өгчээ. Харин байгууллагуудад шатахуун өгөхдөө зориулалтын том саванд хийж өгч байгаа ажээ. ШТС-ууд одоогоор ямар нэг цагийн горимд ороогүй, хэвийн ажиллаж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ